Хүй долоон худагт төөрсөн гурван хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

Баяр наадмын үеэр наадамчдын дунд гардаг нэг асуудал бол хүүхэд төөрөх явдал байдаг. 2019 оны долоодугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хүй долоон худагт 7-9 насны гурван хүүхэд эцэг эхээсээ төөрсөн байсныг олж асран хамгаалагч эцэг эхэд нь хүлээлгэн өглөө.

Цагдаагийн  байгууллагаас бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч байна.

Хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар одоогийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Наадамчин олон та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтай сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …