Фото: Наадмын нээлт “Их Монголын цэнгэл наадам, Ирэх цагийн ерөөл” сэдвийн дор зохион байгуулагдлаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмын нээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж үг хэлснээр эхэллээ.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан юм. Тэрбээр өнөө жилийн наадмын нээлтийн тоглолтыг “ИХ МОНГОЛЫН ЦЭНГЭЛ НААДАМ ИРЭХ ЦАГИЙН ЕРӨӨЛ” нэрийн дор зохион байгууллаа.

“ИХ МОНГОЛЫН ЦЭНГЭЛ НААДАМ ИРЭХ ЦАГИЙН ЕРӨӨЛ” нэрийн учир нь :Үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг уялдуулж ийнхүү нэрлэсэн аж.

Наадмын нээлтийн Ерөнхий продюсероор СТА Б.Отгонбат, Ерөнхий хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч, гүйцэтгэх найруулагч: СТА Г.Ган-Очир, Зохиолыг санаачлагч: МУУГЗ Г.Цоггэрэл, СТА Г.Ган-Очир, Зохиолч: МЗЭ-ийн шагналт зохиолч: Б.Цогнэмэх, Ерөнхий менежер: П.Цэрэндагва, Ерөнхий Зураач: О.Баярмагнай, Хөгжмийн зохиолч: М.Бирваа МУСТА, Ерөнхий бүжиг дэглээч: Д.Баярбаатар МУУГЗ, Арт костюм дизайнер: Д.Ариундэлгэр нарын хүмүүс ажиллаа.

Нээлтийн тоглолтод Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, Хөгжим бүжгийн консерватор, Монголын хүүхдийн ордон, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2,000 орчим уран бүтээлч оролцсон юм.

 

Г.Нараа

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.