Г.Өсөхбөяр аваргын хүү улсын наадамд зодоглоно

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү, Монголын сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Ө.Пэрэнлэйжамц анх удаа Төрийн их баяр наадамд барилдах гэж байна. Тэрбээр нэгийн даваанд улсын гарьд И.Доржсамбуутай оноолт таарчээ. Багаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж, энэ төрлөөрөө олонд танигдсан Ө.Пэрэнлэйжамц энэ зун Сагсан бөмбөгийн өсвөрийн 3×3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон билээ.

 ӨСӨХБАЯРЫН ПЭРЭНЛЭЙЖАМЦ

  • 2002.02.16-нд төрсөн.
  • 198 см өндөр, 96 кг жинтэй.
  • Өсвөрийн УАШТ-ний 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай.
  • Өсвөрийн УАШТ-ний “Шилдэг тоглогч”.
  • ICG Олон Улсын хүүхдийн наадмын мөнгө, хүрэл медальт.
  • 3х3 өсвөрийн УАШТ-ний аварга
  • Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
  • MNBA Үндэсний лигийн аварга

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр /2025.06.24/ Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн гүйлтийн рекорд эзэмшигч Ц.Раднааг …