The Hu хамтлагийн уран бүтээлчид “Соёлын тэргүүний ажилтан” боллоо

Боловсрол, соёл, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.

Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр “Өнөр бүл” хүүхдийн төвийн туслах багш Чадраабалын Дуламжав, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн тамирчин Занабазарын Нинаг шагналаа.

Мөн энэ өдөр “Хүннү” рок урсгалыг бий болгож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа “The Hu” хамтлагийн уран бүтээлч Цэндбаатарын Галбадрах, Наранбаатарын Тэмүүлэн, Маралхүүгийн Өнөмөнх, Гантөмөрийн Одбаяр,  Аюушийн Жамбалдорж, Батбаярын Батхүү нарыг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан байна.

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …