Хязаалан насанд Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.

Хязаалангийн уралдаанд 298 хурдан үрээ шандас хурдаа сорихоор бүртгүүлснээс 184 үрээ гарааны зурхайнаас хөдөлсөн бөгөөд “Ажнай” галын гишүүн Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд аман хүзүүд хурдлав.

Эхний гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул н.Баттөмөрийн хүрэн, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Т.Цогбадрахын “Зурвас” цавьдар, Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хээр тус тус хурдалж айргийн тавд орлоо.

Уралдааны үеэр унаач хүүхэд унаж бэртээгүй талаар Хурдан морины салбар хуралдааны салбар хорооноос мэдэгдэв. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг Гэр бүл залуучуудын хөгжлийн газраас болон Нийслэлийн цагдаагийн газраас хяналт тавьж, зөвлөмж өгөн ажиллаж байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.