Г.Батхүү агсанд дүү нар “Дуун зул” өргөжээ

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Г.Батхүү агсанд зориулан дүү нар нь “Дуун зул” өргөжээ.

Монголын ард түмэнд нэртэй, нөхөддөө нөмөр нөөлөгтэй тэрээр тэнгэрийн оронд мордоод удаагүй байгаа билээ. Тиймээс Г.Батхүү агсны дүү нар нь ахдаа зориулан Монголын сор болсон уран бүтээлчдээр ахын тухай сайхан дуу хийлгэсэн байна.

“Адуу үргэсэн шөнөөр өвөр ээсэн илч минь

Алс гараад мордоход нь эзгүйрдэг ээл минь

Ах минь та чагтага тэнчээ бүслүүрийн эрч нь юм даа

Ах минь та чандмань гурван дөлний өндөр нь юм даа” хэмээх “Ах минь, та” дууны аяыг Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай, шүлгийг нь Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, Улсын филармонийн гоцлол дуучин Э.Анхбаяр дууг дуулж, олны хүртээл болгожээ.

 

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. taij says

    Сайхан дуу сонсоод самсаа шархирлаа.сайн ахтай дүү нар юмаа

  2. Anonymous says

    Залуучууд их хөдөлмөрлөх нь өөрт нь их ажилсаг түмнээс сурч, төлөвшиж, хөдөлмөрийн амтыг бишрэг ч болдог.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.