Сэлгээний галт тэрэг Приус маркийн автомашинтай мөргөлджээ

Амгалангийн 413 км буюу “Том холбохын гарам” дээр сэлгээний галт тэрэг Тoyota Prius маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Гармын анхааруулах улаан гэрэл асаж, хаалт бууж байх үед уг Тoyota Prius маркийн автомашин гарам руу орсон байна. Автомашинд хоёр хүн зорчиж явсан бөгөөд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.

Иймд, Иргэд төмөр замын гарамтай хэсгээр зорчихдоо хурдаа бууруулж, анхааруулах тэмдэг ассан үед зогсож, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцож байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.