Б.Пүрэвсайхан, Ө.Бат-Орших нарыг наадамд барилдуулахгүй

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид /2019.06.17/-нд хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэсэнд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийг бөхчүүд эсэргүүцэж, хэрэв дээрх бөхчүүдийг наадамд барилдуулбал бусад нь үндэсний их баяр наадамд барилдахгүй гэж мэдэгдсэн.

Энэ асуудлаар МҮБХ-ны тэргүүлэгчид 2019.07.03-нд эргэн хуралдаж, өмнө гаргасан шийдвэрээ цуцалсан. Хуулийн дагуу бөхчүүдийг барилдуулах эсэх эцсийн шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо гаргах учиртай. Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах болон Бөхийн салбар хороо өчигдөр /2019.07.08/ хуралдан, МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлын сүүлийн шийдвэрийг дэмжиж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарыг энэ жилийн баяр наадамд барилдуулахгүй байх нь зүйтэй гэж үзжээ.

Тиймээс бөхчүүдийн дунд маргаан үүсгээд байсан асуудал нэг талд шийдэгдэж, допинг хэрэглэсэн бөхчүүд шийтгэлээ бүрэн эдэлсний дараа буюу гурван сарын дараагаас барилдах эрхтэй болох юм байна.


Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …