Наадмаар барилдах бөхчүүдийг бүртгэж эхэллээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар хүчит 512 бөх барилдана. Бөхчүүдийн бүртгэлийг Үндэсний бөхийн салбар хорооноос Бөхийн өргөөнд хийхээр болжээ. Бүртгэл өнөөдөр, маргааш 10.00-18.00 цагийн хооронд болох аж. Улсын наадамд барилдах бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай юм байна.

Дашрамд дурдахад, Үндэсний их баяр наадамд өсвөрийн 128 бөхийн барилдаан болох бөгөөд барилдах хөвгүүдийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.