Бөө мөргөлийн соёлын төв үүд хаалгаа нээлээ

Монгол наадам бол үндэсний соёл уламжлалаа хүндэтгэх, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон нийтийн баяр цэнгэл байдаг.  Монголчуудын дунд эртнээс нааш уламжлан ирсэн соёл шүтлэгийн хэлбэр бол бөө мөргөл юм. Хэдийгээр  монголчууд бидний олонхи нь буддын шашинг шүтдэг ч гэлээ бөө мөргөлийн шүтлэг  Монголчууд бидний дунд байсаар байна.

Тэгвэл  өмнө нь Үлэг гүрвэлийн музейд “Балар эртний цадиг” монгол бөөгийн үзэсгэлэнг санаачлан зохион байгуулж байсан  Т.Ангар зайран  Чингэлтэй дүүргийн 12 хороо, Дэнжийн мянгад   Бөөгийн өргөө,  Бөө мөргөлийн  соёлын төвийг байгуулжээ. Тэрбээр энэ тухай талбайрлахдаа “Бөө мөргөлийн соёлын төв, бөөгийн өргөөг барьсан нь монголчуудын эртнээс шашин соёлын хэмжээнд шүтэн биширч ирсэн бөө  мөргөлийн талаарх үнэн зөв ойлголтыг олон нийтэд хүргэх, бөө мөргөлд хэрэглэдэг хувцас хуяг, эдлэл хэрэглэлийн талаарх мэдээллийг иргэдэд өгөх, бөөгийн шашинд нэрлэгддэг хий биетэй, хийсвэр дүртэй ойлголтуудыг биежүүлж таниулах зорлгоорханын зураг хэлбэрээр буулгасан. Манай бөө мөргөлийн соёлын төвийн хувьд үндсэн дөрвөн өрөөтэй бөгөөд Их хаадын өрөө, Буг чөтгөрийн  өрөө, Лусын өргөө,  Тэнгэрийн амьтдын өрөө. Эдгээр өрөө бүрийг тус бүр нь тохижуулж тухайн амьдын дүрийг илэрхийлсэн ханын зураг чимэглэл, бөөгийн зан үйлд хэрэглэдэг эд зүйлсээр чимэглэсэн” гэв.

Тэрбээр цааш хэлэхдээ “Бөө хүн, удган зайран гэхээр бусдыг айлгаж ичээдэг, өвчин зовлон, үхэл хагацлыг нь өөртөө ашигтайгаар эргүүлдэг, эд хөрөнгө, мөнгө төгрөг авахаар дарамталдаг байх ёсгүй.  Харин эсрэгээр зовж зүдэрсэн хэн бүхэнд тусалж нигүүлсэх зан үйл хийдэг. Бөө мөргөлийг зарим  хувь хүмүүс мөнгөний нүдээр олж хараад, түүнийг  мөнгөтэй болох арга хэрэгсэл болгон, хувийнхаа  амьжиргааны хэрэгцээг хангахын тулд буруугаар ашиглаж,   улмаар бусдыг уруу татаж өөртөө урвуулан сүлжээнийх шиг бизнес санхүүгийн үйл хэрэг мэт   болгох буруу зуршил байсаар байна.  Үүний уршиг нь бөө мөргөл хэмээн Монголчуудын эртнээс уламжилж ирсэн  зан үйл,  эцэг өвгөдөс улбаатай  шүтлэгийг  хүмүүст  буруугаар ойлгуулан,  хэлбэр дүрс, өнгө, хэв маяг, жаяг ёс,  заншил зан үйлийг бүгдийг нь дур зоргоороо өөрчлөн “бусниулж”, үндсэн зорилго, утга агуулгыг нь алдагдуулж  байна. Тиймээс ийм буруу жишгийг жаахан ч гэсэн өөрчлөхийг хичээж,  тулд сүүлийн хэдэн жил зорин байж Бөөгийн өргөө, Бөө мөргөлийн соёлын төвийг байгууллаа. Бөө мөргөлийг судладаг судлаачид, оюутан залуус,  бөөгийн шашныг сонирхдог иргэд, гадаад дотоодын зочид хэн бүхэнд бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” гэв.

Ийнхүү Монгол түмний баяр наадмын өмнө  зайран Т.Ангарын  идэвх санаачлагаар нийслэлчүүд жижигхэн ч гэсэн Бөөгийн өргөөтэй, Бөө мөргөлийн соёлын төвтэй боллоо.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …