Бөө мөргөлийн соёлын төв үүд хаалгаа нээлээ

Монгол наадам бол үндэсний соёл уламжлалаа хүндэтгэх, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон нийтийн баяр цэнгэл байдаг.  Монголчуудын дунд эртнээс нааш уламжлан ирсэн соёл шүтлэгийн хэлбэр бол бөө мөргөл юм. Хэдийгээр  монголчууд бидний олонхи нь буддын шашинг шүтдэг ч гэлээ бөө мөргөлийн шүтлэг  Монголчууд бидний дунд байсаар байна.

Тэгвэл  өмнө нь Үлэг гүрвэлийн музейд “Балар эртний цадиг” монгол бөөгийн үзэсгэлэнг санаачлан зохион байгуулж байсан  Т.Ангар зайран  Чингэлтэй дүүргийн 12 хороо, Дэнжийн мянгад   Бөөгийн өргөө,  Бөө мөргөлийн  соёлын төвийг байгуулжээ. Тэрбээр энэ тухай талбайрлахдаа “Бөө мөргөлийн соёлын төв, бөөгийн өргөөг барьсан нь монголчуудын эртнээс шашин соёлын хэмжээнд шүтэн биширч ирсэн бөө  мөргөлийн талаарх үнэн зөв ойлголтыг олон нийтэд хүргэх, бөө мөргөлд хэрэглэдэг хувцас хуяг, эдлэл хэрэглэлийн талаарх мэдээллийг иргэдэд өгөх, бөөгийн шашинд нэрлэгддэг хий биетэй, хийсвэр дүртэй ойлголтуудыг биежүүлж таниулах зорлгоорханын зураг хэлбэрээр буулгасан. Манай бөө мөргөлийн соёлын төвийн хувьд үндсэн дөрвөн өрөөтэй бөгөөд Их хаадын өрөө, Буг чөтгөрийн  өрөө, Лусын өргөө,  Тэнгэрийн амьтдын өрөө. Эдгээр өрөө бүрийг тус бүр нь тохижуулж тухайн амьдын дүрийг илэрхийлсэн ханын зураг чимэглэл, бөөгийн зан үйлд хэрэглэдэг эд зүйлсээр чимэглэсэн” гэв.

Тэрбээр цааш хэлэхдээ “Бөө хүн, удган зайран гэхээр бусдыг айлгаж ичээдэг, өвчин зовлон, үхэл хагацлыг нь өөртөө ашигтайгаар эргүүлдэг, эд хөрөнгө, мөнгө төгрөг авахаар дарамталдаг байх ёсгүй.  Харин эсрэгээр зовж зүдэрсэн хэн бүхэнд тусалж нигүүлсэх зан үйл хийдэг. Бөө мөргөлийг зарим  хувь хүмүүс мөнгөний нүдээр олж хараад, түүнийг  мөнгөтэй болох арга хэрэгсэл болгон, хувийнхаа  амьжиргааны хэрэгцээг хангахын тулд буруугаар ашиглаж,   улмаар бусдыг уруу татаж өөртөө урвуулан сүлжээнийх шиг бизнес санхүүгийн үйл хэрэг мэт   болгох буруу зуршил байсаар байна.  Үүний уршиг нь бөө мөргөл хэмээн Монголчуудын эртнээс уламжилж ирсэн  зан үйл,  эцэг өвгөдөс улбаатай  шүтлэгийг  хүмүүст  буруугаар ойлгуулан,  хэлбэр дүрс, өнгө, хэв маяг, жаяг ёс,  заншил зан үйлийг бүгдийг нь дур зоргоороо өөрчлөн “бусниулж”, үндсэн зорилго, утга агуулгыг нь алдагдуулж  байна. Тиймээс ийм буруу жишгийг жаахан ч гэсэн өөрчлөхийг хичээж,  тулд сүүлийн хэдэн жил зорин байж Бөөгийн өргөө, Бөө мөргөлийн соёлын төвийг байгууллаа. Бөө мөргөлийг судладаг судлаачид, оюутан залуус,  бөөгийн шашныг сонирхдог иргэд, гадаад дотоодын зочид хэн бүхэнд бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” гэв.

Ийнхүү Монгол түмний баяр наадмын өмнө  зайран Т.Ангарын  идэвх санаачлагаар нийслэлчүүд жижигхэн ч гэсэн Бөөгийн өргөөтэй, Бөө мөргөлийн соёлын төвтэй боллоо.

Холбоотой мэдээлэл
14 Comments
  1. монгол хүн says

    АМЖИЛТ ХҮСЬЕ. ТӨР ТҮМНИЙГ МИНЬ ТЭНГЭР ОНГОДУУД НЬ БАЙНГА ИВЭЭХ БОЛТУГАЙ

  2. бөё says

    Хаанахын мөнгөөр ямар гарал үүслтэй хүмүүс атгах гээд байна ,Хөх толбыг нь бөгсийг нь гаргаж шалга

    1. монгол хүн says

      миний л мэдэхийн шивээс л биш бол хөх толбо удалгүй арилдагдаа, таных одооч бгаму

  3. монгол хүн says

    миний л мэдэхийн шивээс л биш бол хөх толбо удалгүй арилдагдаа, таных одооч бгаму

  4. unen says

    jzguuriin shutleg shuteen min zöv ursgal golidroldoo oroh boltugai..Mönh Höh tenger Mongoltsuudiig min iveej baih boltugai

  5. ИРГЭН says

    МАНАЙ ЛАМ БАГШ ГАНДАНГИЙН ТОМ ЛАМ ХЭЛЭХДЭЭ БӨӨ БОЛ МОНГОЛЧУУДЫГ ХЭЗЭЭ Ч ДЭЭШЭЭ ГАРГАХГҮЙ ХИЙ ХООСОН ДӨВЧИГНҮҮР МӨНГӨ ХӨӨСӨН ЗАЛХУУ ЗАЛЬТАНГУУДЫН ХИЙЖ БАЙГАА ЛУЙВАР ГЭСЭН.УДАХГҮЙ УСТАЖ АЛГА БОЛНО ГЭСЭН НЬ ҮНЭН БАЙНА.ХЭН ДУРТАЙ НЬ БӨӨ ГЭГЧИД ИХ МӨНГӨӨР ШАВЬ ОРООД ЦААШАА ӨӨРӨӨ ОЛОН ШАВЬТАЙ БОЛОХ ЖИШЭЭГЭЭР ҮНЭНДЭЭ БОЛ ОРИФЛЕМИЙН ПИРАМИДЭЭР ӨСӨЖ МӨНГӨ ОЛОХ АРГА ГЭСЭН НЬ ҮНЭН БАЙНА.ТАРХИА БИТГИЙ УГААЛГААРАЙ ГЭСЭН ДЭЭ.

  6. Зочин. says

    Сайхан өргөө болжээ.Амжилт хүсье.Төр улс минь хүчирхэг болж түмэн олон минь амгалан байх болтугай.

  7. Anonymous says

    Boogiin orgoo bosh shinjleh uhaanii orgoo baridag bol mongol hogjino do ug ni yarij baigaa ni gemgui yumshig herne ooroo jinhen bizness hiij bna

  8. зочин says

    Бөө гэхээр үнэхээр аймшигтай, өрөг нь сэжигтэй санагдаж байна. зовсон хүнийг очихоор маш их мөнгө гаргуулж бөө болгох гээд байдаг

    1. zochin says

      hvmvvs mash ataarhuu ym ene bol baih ystoi zvilvvdiin neg ym hiij hudulmur hiisen hvnii huls duslaj shvvmjlel helsen hvnii shvls duslaj yvdag ym

  9. zochin says

    hvmvvs mash ataarhuu ym ene bol baih ystoi zvilvvdiin neg ym hiij hudulmur hiisen hvnii huls duslaj shvvmjlel helsen hvnii shvls duslaj yvdag ym

  10. Зочин says

    Бөө Мөргөлд хувь нэмрээ оруулж Байгаа хүн шүү сайхан зүйл бүтээжээ

  11. zochin says

    amjilt husiye

  12. Bolderdene says

    Mongol Afric 2 t l zovhon iimerhuu alialagch nar todorch mongo oldog. Gehdee gants batalgaatai zuil ni ted nar luu munguu bariad ochdog mulguuchuud baisaar l bna. Hohi ni gehees uur yahavdee.

Comments are closed.