Б.Шарав: Уран бүтээлийг минь үргэлж үнэлж байдаг ард түмэндээ үнэхээр их баярлаж байна

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн баатар цол тэмдгээ аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо.

Тэрбээр “Их урлагт 50 жил зүтгэсний маань үр шим ирж байна. Энэ зөвхөн миний гавьяа биш. Надтай хамтарч ажилладаг уран бүтээлчдийн маань шагнал. Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, тэр түшиж, гол үзэл баримтлалаа болгож ирсний маань ач буян гэж бодож байна. Миний уран бүтээлийг минь үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, дэмждэг төр засагтаа үнэхээр их баярлаж байна. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хэлье” гэлээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Зочин says

    Жанцанноров гуай, Шарав гуай 2 бол яалтчгүй монгол түмний бахархал шүү. Монгол түмнийхээ сонорыг мялааж сэтгэлийг баясгах зуун зуун дамжих сайхан бүтээлүүд хийсэн үнэхээр сайхан хүмүүс

  2. Anonymous says

    sharav huai ta hurdan edgel dee, bitgii uvduud bail daa!

  3. uyangaa says

    sharav huai ta hurdan edgel dee, bitgii uvduud bail daa!

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.