Жүжигчин Д.Сүхбаатарт МУГЖ цол хүртээнэ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль өнөөдөр /2019.07.08/ хүртээнэ.
Тэгвэл “Ацаг шүдний зөрөө” Монголын уран сайхны киноны гол дүрээрээ олон танигдсан Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Сүхбаатарт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ. Жүжигчин Д.Сүхбаатар хамгийн сүүлд насаараа цэргийн алба хаасан бэлтгэл офицеруудын тухай өгүүлэх Долдугаар тусгай тасаг” киноны гол дүрд ахмад уран бүтээлчидтэйгээ хамтран тоглосон билээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …