Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад төрийн цол, одон медаль өнөөдөр /2019.07.08/ хүртээнэ.

Тэгвэл Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь төр үнэлэн  Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг Төрийн шагналт, Урлагийн гавъяат Зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, Н.Жанцанноров нарт  олгохоор болжээ.

Хөдөлмөрийн баатар цол гардуулах ёслол өнөөдөр /2019.07.08/ 10:40 цагт Төрийн ордонд  эхэлнэ.

 

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …