УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаана

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаана. Монгол Улсын их хурлын тухай хуулийн дагуу хаврын ээлжит чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 05-нд нээж, долоодугаар сарын 01-нд хаадаг. УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганы хугацааг энэ сарын 10 хүртэл сунгах захирамж гаргасан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаран хэлэлцэх бус, Үндэсний их баяр наадам өнгөрсний дараа нухацтай хэлэлцэх ёстой гэсэн албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Энэ дагуу 2019 оны ээлжит чуулганыг өнөөдөр 10.00 цагт хаах болжээ. Хаалтын дараа үргэлжлүүлэн УИХ-ын ээлжит бус чуулганыг нээхээр төлөвлөсөн байна.

Санал болгох мэдээ

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “20 минутын хот” …