Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Эрхүү мужид их хэмжээний үер болсонтой холбогдуулан эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Эрхүү мужид их хэмжээний үер болсонтой холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд эмгэнэл илэрхийлсэн захидал илгээлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД

“ОХУ-ын Эрхүү мужид болсон их хэмжээний үерийн улмаас хохирол амссан иргэдэд чин сэтгэлийн эмгэнэл болон сэтгэл санааны дэмжлэгээ илэрхийлж байгааг хүлээн авна уу.

Үүнтэй холбогдуулан Монголын ард түмэн Эрхүү муж дахь үерт автагсдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор мөнгө, нэн шаардлагатай зүйлс, хоол хүнс, дулаан хувцас хэрэгсэл, эм, эмийн бүтээгдэхүүн цуглуулж эхэлсэн. Мөн Монгол Улсын хүүхдийн амралтын төвүүд Эрхүү мужийн үерт автсан дүүргүүдээс 100 хүртэлх хүүхдийг хүлээн авахад бэлэн байна” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас байгалийн гамшигт өртсөн Эрхүү мужийн иргэдэд туслах уриалга гаргаж, аж ахуйн нэгжүүдээс тусламжийн бараа материал цуглуулах ажлыг үргэлжлүүлж байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.