Г.Амартүвшин: Арилжааны банкнуудтай ижил түвшинд хамтарч ажиллана

МУ-ын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г. Амартүвшин ажлаа хүлээж авснаас хойш өнөөдөр /2019.07.04/ анх удаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Хөгжлийн банкны үйл ажиллагааг их хэмжээний үнийн дүнтэй зээл авсан, хэд хэдэн компани хойш татаж байгаа юм. Байшин үйлдвэрлэх комбинат барих төсөлдөө Эрэл компани зээл авсан ч зээлийн эргэн төлөлт удааширсан. Иймд тус компанитай хамтарсан компани байгуулахаар судалж байгаа. Манай улсад барилгын бүтээн байгуулалт хавар, зун, намрын хэдхэн сарын хугацаанд үргэлжилдэг. Харин Байшин үйлдвэрлэх комбинат жилийн турш, 24/7 цагаар үйл ажиллагаа явуулах давуу талтай. Гэхдээ энэ үйлдвэрийг төр худалдан авахгүй.Одоо Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдэл 900 тэрбум төгрөг байна. Үүнийг хамгийн ашигтай хувилбарт зарцуулна. Мөн арилжааны банкнуудтай ижил түвшинд хамтарч ажиллана, өмнө нь ажиллаж байсан гээд “Хас” банканд давуу байдал олгохгүй. Мөн цаашид хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулах төслүүдийг илүүтэй дэмжинэ гэж мэдэгдэв.

Г.Нараа 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.