“ЖАСТ”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг ил болгов

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болголоо. “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группын захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой гэдэг байр суурийг тэрээр илэрхийлэв.

Ш.Батхүүгийн нэр дээр байгаа болон бусдад түр гэрээгээр шилжүүлсэн ШТС-ууд, орон сууц, автомашин зэрэг 190-ээд тооны нийт 98 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх бүрэн боломж байгаа гэв.

Олон нийтийн дунд ихээхэн хардлага төрүүлэх болсон энэ асуудал шүүх, прокурорын шатанд хэрхэн шийдэгдэхээс цаашид олон зүйл шалтгаална. Тиймээс төрийг хохиролгүй болгох тал дээр шударга ажиллахыг хууль, хяналтынханд уриалах, хууль бусаар төрөөс их хэмжээний бонд, зээл авчихаад өдийг хүртэл эргэн төлөхгүй байгаа нэр бүхий хүмүүст анхааруулахын тулд “Жаст” группын эд хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болгож байна хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд онцлов.

“Жаст” группын нэр дээр байгаа эд хөрөнгийн жагсаалтыг үзнэ үү.

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. ss says

    ПЭЭ…АВСАНД НЬ БАГАТАХГҮЙ ЗАМАА АЛДСАН БАЙНА ШҮҮ..

Comments are closed.