Эрхүү хотруу зорчих иргэдийг болгоомжтой байхыг анхаарууллаа

Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас  6 сарын 27-ны өдрөөс эхлэн тус мужийн баруун хойд нутгууд болох Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автаад байна.

Үерийн улмаас зарим нутагт усны түвшин 1,350 см хүрч байшин барилга, зам, гүүр усанд автаж, цахилгаан, эрчим хүч тасарчээ. Албан ёсны мэдээллээр одоогоор таван хүн нас барж, 112 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бөгөөд монгол иргэд өртсөн гэсэн мэдээлэл байхгүй.

Үерийн усны түвшин бага зэрэг буурч байгаа хэдий ч 7 сарын 6-7-ны өдрүүдэд хур тунадас их хэмжээгээр дахин орох төлөвтэй байгаа тул Эрхүү хот болон үерт автаад байгаа бүс нутагт зорчих иргэдийг анхаарал болгоомжтой байхыг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …