Diet, healthy eating and slim body concept. Fit fitness girl holding bowl with many colorful measuring tapes as dieting symbol and weight scales studio shot on blue

Илүүдэл жингээ түргэн хугацаанд хасах 10 арга

1. Ус байнга уу, зарим үед цай уу

Ус илчлэггүй тул турахыг хүсэж буй хүн бүрийн уух ёстой цор ганц ундаа. Ус мөн хорыг гадагшлуулж, бодисын солилцоог дэмжиж өгдөг учир жин хасахад тусалдаг. Байнга ус уухад хэтэрхий амтгүй санагдаж байвал зарим үед бүлээн цай ууж болно. Ногоон болон хар цай аль аль нь антиоксидант, полифенолоор баялаг тул илүүдэл жинтэй хүмүүс уухад тустай.

2. Хоолоо удаан зажилж ид

Хоолыг удаан зажилж идсэнээр хурдан турдаг. Тархи хоол тэжээл хэрэглэж буй тухай дохиог биений бусад хэсэгт 20 минутын дараа өгдөг тул хоолоо удаан зажилж идвэл амархан цадах болно. Түүнээс гадна удаан иддэг хүмүүс хоолоо ихдүүлдэггүй гэнэ. Хурдан иддэг хүмүүс хүнд жинтэй, таргалах хандлагатай байдаг нь судалгаагаар нотлогдоод байна.

3. Халуун ногоотой хоол ид

Халуун ногоотой хоол илчлэг шатаах үйл явцыг хурдасгадаг гэнэ. Мөн бодисын солилцоог ойролцоогоор 8%-иар нэмэгдүүлдэг. Халуун ногоотой хоолонд дуртай хүмүүс хоолоо удаан иддэг тул мөн жин хасахад амархан байдаг аж.

4. Зуушиндаа зохистой хоол хүнс хэрэглэ

Хооллолтын дундуур хөнгөн зууш идсэнээр хоолыг хэт их идэхээс сэргийлж чаддаг. Гэхдээ ямар төрлийн зууш идэхээс бүх зүйл шалтгаална. Чипсний оронд самар, жимс хэрэглэх нь илүү эрүүл сонголт байх болно. Зүсэм алим эсвэл жимстэй тараг идэхэд тохиромжтой.

5. Үндсэн хоолоо идэхээс өмнө шөл уу

Үндсэн хоолоо идэхээс өмнө жижиг аяга шөл уувал хоолны дуршлыг дарж чаддаг аж. Ингэснээр их хэмжээний мах, шарсан тахиа эсвэл паста идэх хүсэлгүй болчихно. Хоолыг удаан зажилж идэхтэй адил шөлөө хөрөхийг хүлээж байх зуур тархи ходоод руу хоол ирж буй тухай дохиог илгээх болно. Илчлэг ихтэй хоолыг их хэмжээгээр идэхээс өмнө танд цатгалан болсон мэт мэдрэмж төрөх ажээ.

6. Сайн унт

Колорадогийн их сургуулийн эрдэмтдийн хэлж буйгаар нойр дутуу хүмүүс их идэж, таргалах хандлагатай байдаг байна. Шөнө нь хангалттай нойр авч чадаагүй тул өдрийн турш нойрмог явна. Энэ үед бие махбод таныг сэргээж, эрч хүч авахын тулд илүү илчлэг, шимтэй хоол нэхэж дохио өгдөг. Нойргүй явах нь мөн бодисын солилцоог удаашруулах муу талтай. Бодисын солилцоо муудсанаар илчлэгийг шатаах бус хадгалах болж, улмаар таргалах болно.

7. Сэрүүн өрөөнд унт

Хүний биеийн хэм унтаж байх хойгуур буурдаг ба бие тань өөрийгөө дулаацуулахын тулд хадгалсан өөх тосыг шатааж эхэлдэг. Харин сэрүүн өрөөнд (18оС) унтсанаар хэвийн хэмтэй (23оС) өрөөнд унтсан хүнээс 7%-иар илүү их илчлэгийг шатааж чаддаг гэнэ. Мөн сэрүүн өрөөнд унтах үед бие тань хэрэгцээт өөх тосыг шатаах нь 2 дахин нэмэгддэг тул бодисын солилцоо сайжирдаг байна. Бас нэг давуу тал нь та өглөөд илүү сэргэг, эрч хүчтэй сэрэх болно.

8. Өөдрөг үзэлтэй бай

Вандербилтийн их сургуулийн судлаачдын тогтоосноор хүн 15 минут инээх үед 10-40 илчлэг шатдаг аж. Та энэ хэмжээний илчлэгийг 30 минут хүчний дасгал хийснээр шатаах боломжтой. Гэхдээ үүнийг сонсоод буйдан дээрээ суугаад инээдмийн нэвтрүүлэг өдөржин үз гэсэн үг биш. Харин өөдрөг үзэлтэй байж, сайн сайхан зүйлсийн талаар бодож, таныг өдөр бүр инээлгэх зүйлсийг олж хийснээр бие махбод тань дотроосоо эрүүлжих нь гарцаагүй. Мөн илчлэгийг шатаахаас гадна өөдрөг бодол санаа дархлааны тоогтолцоог идэвхжүүлдэг тул та өвдөхгүй байх нөхцөл бүрдэх юм.

9. Стрессээ хяна

Бие махбодийн болон сэтгэл санааны стрессээс болж анхандаа жин хаях магадлалтай. Гэхдээ стрессээс үүдэн бие дахь кортизолын түвшин нэмэгдэх үед хоол эсвэл амттан идээд л баймаар санагдах болно. Иймд стрессээ хянаж, иог, алхалт, гүйлтээр хичээллэж, өөрийн сонирхдог зүйлсээ хийх хэрэгтэй.

10. Олон ажил нэг дор хийхээс татгалз

Нэг дор олон зүйлд санаа зовсоноор стрессийн түвшин нэмэгдэж, тархи нэг зүйлд төвлөрөхгүй сатаарч эхэлдэг. Олон ажил хийх үед та хийх ёстой зүйлсийнхээ талаар бодож зөв зохистой хооллолтын талаар мартаж орхино. Мөн энэ үеэр хүн өөрийн мэдэлгүй их идэх хандлагатай байдаг тухай Харвардын анагаахын сургуулийн хийсэн судалгаанаас харж болно.

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …