“Торгоны зам” авто ралли ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт зохион байгуулагдахаар болсон.

“Торгоны зам 2019” олон улсын авто ралли уралдаан мотоцикл, автомашин /ачааны машин/ гэсэн төрлөөр болох бөгөөд ОХУ-ын Иркутск хотоос гараагаа эхэлж, Монголын нутгаар дайран БНХАУ-ын Дунхан хотод хаалтаа хийнэ. Одоогоор 43 орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэдэн дунд мотоциклийн төрлөөр дөрвөн эмэгтэй тамирчин уралдахаар болсон байна. Уралдаан нийт 5000 км замд үргэлжлэх аж.

Энэ удаагийн уралдаанд 43 орны тамирчид 120 орчим техник хэрэгслээр оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай автомашины дөрвөн баг, мотоциклийн зургаан тамирчин оролцохоор бүртгүүлсэн байгаа.

“Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны хуваарь:

  • 7.06 – Иркутск
  • 7.08 – Улан-Үдэ
  • 7.09-10 – Улаанбаатар
  • 7.11 – Мандалговь
  • 7.12 – Даланзадгад
  • 7.13 – Баян-Өлгий
  • 7.14 – Alxa Yonqi
  • 7.15 – Jianguguan
  • 7.16 – Dunhuang-д хаалтаа хийх юм байна.

Албаны ёсны мэдээллийг http://www.silkwayrally.com -с аваарай.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …