Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмнэлгүүд машинтай болжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран СХД-ийн магадлан итгэмжлэлд орсон найман Өрхийн эрүүл мэндийн төвд “Зүрх судасны өвчин, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх МонгПэн загвар төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн зорилго нь үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоонд дүн шинжилгээ хийж, HEARTS техникийн багцыг хэрэгжүүлэх чиглэлээр “Халдварт бус өвчний тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ”-ний түвшинд бэхжүүлэхэд чиглэсэн удирдамжаар хангахад оршиж буй аж.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх уг төслийн хүрээнд СХД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай автомашиныг гардуулж өгчээ.

Төслийн нээлт өнгөрөгч баасан гарагт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны магадлан итгэмжлэгдсэн “Энх-элбэрэл” Өрхийн эрүүл мэндийн төвд болсон бөгөөд  ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болортуяа болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.