Нийгмийн даатгалын сангийн орлого 19.5 хувиар өсчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 1101.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 179.7 (19.5%) тэрбум төгрөг, зарлага 972.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.7 (13.4%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 179.7 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 139.7 (20.9%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 19.6 (17.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 114.7 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 93.4 (14.2%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 8.8 (7.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

Энэ оны тавдугаар сард Нийгмийн даатгалын сангийн орлого 243.6 тэрбум, зарлага 200.7 тэрбум болж, өмнөх сараас орлого 25.9 (11.9%) тэрбум төгрөгөөр, зарлага 3.7 (1.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.