Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа ДАШТ-ийг өнжинө

 

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг Жүдогийн холбооноос зарлалаа. Тус ДАШТ наймдугаар сарын 24-31-нд Японы нийслэл Токиод явагдах юм. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Д.Сумьяа өнжиж байна. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

Эрэгтэй

  • 60 кг: ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин
  • 66 кг: ОУХМ Ё.Басхүү
  • 73 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр, Азийн аварга Ц.Цогтбаатар
  • 81 кг: Азийн аварга О.Ууганбаатар
  • 90 кг: ОУХМ Г.Алтанбагана
  • -100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Л.Отгонбаатар
  • +100 кг: Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй

  • 48 кг: ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг
  • 52 кг: залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой
  • 57 кг: ОУХМ Л.Энх-Отгон
  • 63 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, ОУХМ Б.Ганхайч
  • 70 кг: ОУХМ Ц.Энхчимэг
  • -78 кг: ОУХМ О.Мөнхцэцэг.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …