Пара жүдочид олимпын эрхийн тэмцээнд мордлоо

АНУ-ын Форт-Уэйн хотод энэ сарын 29-нд эхлэх Дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд манай пара жүдогийн баг тамирчид оролцоно. Олимпын оноо олгох тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орон оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Манай улсаас эрэгтэй 60 кг-ын жинд С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат, Г.Чулуунсүх, 73 кг-ын жинд Э.Даваадагва, 90 кг-д  Б.Баттөгс,  эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг гэсэн зургаан тамирчин B1, B2, B3 ангилалд эх орноо төлөөлөн оролцох юм. Монгол Улс энэ тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар медаль хараахан хүртээгүй байна.

Тамирчдыг үдэн гаргах ёслолын үеэр Монголын Пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатар  “Манай тамирчид жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн. Тусгайлсан бэлтгэлээ  сайн хангасан учир энэ тэмцээнд амжилт үзүүлэх бүрэн боломжтой” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

ОУХМ А.Мөнхбат  “Миний хувьд 2015 оны Дэлхийн хараагүйчүүдийн наадмаас мөнгөн медаль, Жакартагийн Азийн  наадмаас хүрэл медаль,Узбекистанд болсон Дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль, Бакугийн Гран при тэмцээнээс хүрэл медаль авч байсан. Одоо дэлхийн чансаанд наймдугаар байранд бичигдэж байгаа. Энэ тэмцээнд амжилттай оролцож, “Токио 2020” пара олимпын наадамд оролцох эрхээ баталгаажуулна” гэж ярьсан юм.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …