ЕБС, дотуур байрын орчны аюулгүй байдлын стандартыг боловсруулж батлуулжээ

2018-2019 оны хичээлийн жилд тавьсан зорилтын хэрэгжилтээ дүгнэх, шинэ хичээлийн жилийн зорилтоо тодорхойлох уулзалт хэлэлцүүлэг болж байна. Тус арга хэмжээнд 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн Боловсролын газар, хэлтсийн дарга нар оролцож байгаа юм.

Өнгөрч буй хичээлийн жилд ерөнхий боловсролын 803 сургуулийн 593,0 гаруй мянган сурагчид бага, дунд боловсролын үйлчилгээг 30,0 гаруй мянган багш хүргэж, нийт 165 хоног сургалтын үйл ажиллагааг зохион байгуулжээ.

БСШУСЯ-наас 2018-2019 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлсэн хүрээнд хийсэн ажил, баталсан зарим журам, эрх зүйн баримт бичгийг хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна.

Зөвхөн энэ хичээлийн жилд хичээлийн жилийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус яамнаас “Ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах журам,  ЕБС-ийн сурагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах журам, бэрхшээлтэй суралцагчийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам зэрэг нийт 30 гаруй журам, дүрэм, зохицуулалт бүхий эрх зүйн баримт бичгүүд баталсан. Мөн ЕБС, дотуур байрын орчны аюулгүй байдлын стандартыг боловсруулж батлуулсан байна.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.