Энэ оны эхний таван сард 4.6 кг алт экспортолжээ

Энэ оны эхний V сард 4.6 кг алт экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 кг-аар их байгаа юм. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өссөн байна.

Алтнаас улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр мөн хугацаанд 15.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Алтны ханш дэлхийн зах зээл өсөж 1400 ам.доллар болсон. Тэгвэл Монголбанкны нэрлэсэн ханшаар алтыг грамм тутамд нь 122 мянган төгрөгөөр авч байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …