О.Дөлгөөний аав, ээж АНУ явах боломжтой болжээ

Монголын оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин О.Дөлгөөн АНУ-д NBA-н шувтаргын тоглолтыг үзэн, аялж байхдаа хүндээр өвдөж, АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн эмнэлэгт хэвтээд байгаа. Элэгний B вирусын идэвхжил, салхин цэцэг гэсэн давхар оноштой О.Дөлгөөний биеийн байдал нь маш хүнд байгаа юм. Түүнд туслах хөдөлгөөн фэйсбүүк орчинд энэ өдрүүдэд эрчимтэй өрнөж байна.

О.Дөлгөөнийг эмнэлэгт хэвтсэнээс нь хойш түүний найз охин сахиж, эмнэлгийн бүх харилцаа холбоог зохицуулж байсан юм. Тэгвэл өнөөдөр АНУ-ын Элчин сайдын яамнаас О.Дөлгөөний ар гэрийнхэнтэй холбогдож, аав, ээжийнх нь визний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн талаар мэдэгджээ. Ингэснээр тэд өнөөдөр яаралтай АНУ-ыг зорьж, хүү дээрээ очих боломжтой болж байна.

О.Дөлгөөнд туслах хандивын аяны албан ёсны фэйж хуудас “Mongolia for Dulguun” нэртэй болохыг уншигчдадаа сануулъя.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.