Нийслэлийн Онцгой комиссын “Үер ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах” шуурхай ажлын хэсэг хоёр дахь хурлаа хийв

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд үргэлжилсэн аадар бороо орох төлөвтэй байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй үерийн гамшгийн үед ажиллах машин механизм, техник хэрэгсэл, хүн хүчний бэлэн байдлыг хангах талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Тээврийн цагдаагийн газар,  “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ, “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК танилцуулга хийв.

 Ажлын хэсгийн ахлагч Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэргэжлийн байгууллагуудад үргэлжилсэн борооны улмаас хүндрэл үүсэхэд хүн хүч, машин механизм, техник хэрэгслийг бэлэн байлгаж, хуваарийн дагуу шуурхай ажиллах, хоорондын уялдаа холбоог хангах зэрэг 9 чиглэлээр үүрэг даалгавар өглөө гэж  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.