Асашёорюү Д.Дагвадорж О.Дөлгөөнд 10 сая төгрөг хандивлана

Элэгний дутагдал буюу элгэний ком гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, Спортын мастер О.Дөлгөөнд туслах хандивын аян үргэлжилсээр байна. Тус аянд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ажилчид, сагсан бөмбөгийн тамирчид, урлаг соёлынхон нэгдэж, хандивын тоглолт зохион байгуулж буй.

Тэгвэл бизнесийнхэн ч мөн уг давалгаанд нэгдэхээр болжээ. Тухайлбал, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд 10 мянган ам.доллар, Их аварга, асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөг тус тус хандивлахаар болсноо мэдэгдлээ. Тэрээр  хандивын талаар өөрийн цахим хуудсандаа  “Сайхан сэтгэлт Монголчууд маань үнэхээр сэтгэл нэгдэж чадаж бна! Хэлж ирдэгүй зовлонг туулаад гарна шүү Дөлгөөнөө! Олон хүн чиний төлөө залбирч бн! Босоод ирээрэй ахын дүү! Хичээгээрэй эрхэм дүү минь 10сая төгрөг зардалд нь нэмэр болгож бн шүү.…” хэмээн бичжээ.

 

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …