Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 20 орчим шалгуулагч ЭЕШ өгчээ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 17-20-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулсан. Энэ жилийн шалгалтад өнгөрсөн оны төгсөгчтэй нийлээд 18130 шалгуулагч бүртгүүлж, 92 хувийн ирцтэйгээр шалгалтаа өгчээ.

Өнөөдрийн байдлаар шалгуулагчдад батламж хуудас тарааж байгаа. Энэ жил Боловсролын үнэлгээний төвийнхөн ЭЕШ-ын дүнг газар дээр нь гаргаж, хариуг нь гарсан даруйд нь шалгуулагчийн нүдэн дээр танилцуулж ажилласан. Улсын хэмжээнд 64 машин шууд засалт хийж ажиллахад хариу зөрсөн тохиолдол огт гараагүй юм байна. Шалгалтын дөрвөн хоногт улсын хэмжээнд давхардсан тоогоор 4500 хүн ажиллажээ. Шалгалтын дүн оноог нь Боловсролын үнэлгээний төвийн вэб сайтад нээлттэй байршуулсан аж.

2019 оны ЭЕШ-ын гол онцлог нь цөм хөтөлбөрөөр суралцсан анхны төгсөгчид төгсч байгаа учраас шалгалтын сэдэв, материалд өмнөх жилүүдээс өөр даалгаврууд орсон байна. Жишээлбэл, энэ жилийн математикийн хичээл дээр улсын хэмжээнд таван хүүхэд 100 оноо авчээ.  Өмнөх жилүүдэд математикийн шалгалтад таван хүүхэд 100 оноо авч байгаагүй. Харин өмнөх хичээлийн жилүүдтэй харьцуулахад энэ жил Монгол хэл бичгийн шалгалтын дундаж түвшин өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнийг Монгол хэл бичгийн шалгалтын босго оноотой холбон үзэж байгаа. Боловсролын үнэлгээний төвөөс нарийвчилсан дүн шинжилгээг наймдугаар сарын 20-нд боловсруулж гаргах юм байна.

Энэ жил ЭЕШ-д Математик-13200, Газар зүй-601, Англи хэл-11757, Нийгмийн тухай мэдлэг-11601,Монгол хэл-7526, Физик-5593, Биологи-3341, Хими-3381, Орос хэл-728,Монгол улсын түүх-706 шалгуулагч тус тус өгчээ.

Түүнчлэн, улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 20 орчим шалгуулагч ЭЕШ өгсөн байна Тодруулбал, гурван аймагт хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч шалгалт өгч, Улаанбаатар хотод хоёрдугаар сургууль дээр төвлөрүүлж, тусгай шалгалтыг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.