ШШГЕГ-аас Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг битүүмжиллээ

 

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын байрыг өнөөдөр /2019.06.24/ 10:00 цагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албадан чөлөөллөө.

УБТЗ ХНН-ийн төлөөлөл “Шүүхийн шийдвэрийн дагуу “түлхүүрээ хүлээж ав” гэснийх нь дагуу энд ирсэн байна. Хамгийн сүүлд буюу 2019 оны тавдугаар сарын 16-ны Дээд шүүхийн шийдвэр өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ байшинг УБТЗ-ын мэдэлд буцаан авах шийдвэр гаргасан.

УБТЗ нь залуу төмөр замчдадаа орон сууцын хөнгөлөлт гэж нэг хүнд дөрвөн сая төгрөг өгдөг. Энэ байрыг чөлөөлж бидэнд өгөх юм бол нийт нэг тэрбум  484 сая төгрөгийг хуваагаад, 371 залуу төмөр замчинд орон сууцын урьдчилгаа болгож өгөх боломжтой төлөв харагдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх процесс дууссаны дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран дуудлага худалдаа зохион байгуулаад олсон орлогоо 371 ажилтандаа орон сууцны хөнгөлөлт болгож өгөх төлөвлөгөө байна” гэв.

Мэдэгдэлд:

“Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11-дүгээр сарын 27-ны өдрийн 102/Ш32018/15949 дүгээр захирамжаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамжны “Цэцээ гүн” хотхоны ТН-5 дугаар байрны В1-3 давхрын 41/5 тоот хаягт байрлах байрлах 370 м.кв талбай бүхий орон сууцад тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даатгаж захирамжилжээ” гэжээ.

Шүүгчийн захирамжид заасан тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг мэдэгдлээ. Хэрэв мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх юм байна.


Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …