Ж.Золбат: Бид хэрэглэгчдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэдэг

MNBC компани энэ сарын 17-18 ны хооронд шилжих шөнө техникийн шинэчлэлт хийж сувгийн тоогоо нэмэгдүүллээ. Энэхүү шинэчлэлт болон багц үйлчилгээний талаар “MNBC” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Золбаттай ярилцлаа.


-MNBC компани хэрэглэгчиддээ зориулсан шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж байгаа. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Манай компани одоогоос нэг жилийн өмнө буюу 2018 оны зургадугаар сарын 02-ны өдөр үйлчилгээ үйл ажиллагаагаа сайжруулах, сувгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн багцийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ удаад тухайн багцийн үйлчилгээг улам чанаржуулж, дэлхийн шилдэг контентуудаар баяжуулж, багцийн төрөлжилтийг нэмэгдүүлсэн томоохон шинэчлэлийг амжилттай хийж дууслаа. Энэхүү шинэчлэлтийг хийснээр гэр бүлийн гишүүн бүрт зориулагдсан сонирхолтой контент сувгууд үзэгчдийн хүртээл болох боломжтой болсон.

-Энэхүү шинэчлэлийг хийснээр ямар давуу талтай гэж харж байгаа вэ?

-Бид хэрэглэгчиддээ сонирхолтой контентой, сувгийн сонголттой, дуу дүрсний өндөр чанартай үйлчилгээг хүргэхийг зорьдог. Энэ ч утгаараа техникийн шинэчлэлийн ажил нь зөвхөн сувгийн тоог нэмэгдүүлэх бус техникийн хувьд дуу дүрс сайжруулах, давтамжийн царааг нэмэгдүүлэх, хүлээн авагч төхөөрөмжийнхөө чанарыг сайжруулах, төлбөр тооцооны ухаалаг системийг нэвтрүүлэх зэрэг бүхий л талаараа хэрэглэгчдэд очиж буй үйлчилгээг шинэчлэх, сайжруулахад чиглэгдсэн багц ажлууд хийгдсэнээрээ давуу талтай.

-Энэ удаагийн шинэчлэлийн хүрээнд дотоод, гадаадын олон шинэ суваг үзэгчдэд хүрч байгаа юм байна. Нийтдээ хэдэн суваг шинээр нэмэгдэж байгаа вэ?

-Шинээр Loyalty багцад орсон сонирхолтой, онцлох сувгаас танилцуулахад дэлхийн 150 улсад үйл ажиллагаагаа хүргэдэг “Discovery Asia”, “Discovery science” гэсэн ази тивийн өнө эртний уламжлалт ёс заншил, түүх дурсгал, урлаг соёл, нийгмийн харилцаа, газарзүйн тогтоц, байгалийн өвөрмөц шийдлүүдийг дэлгэн харуулах, мөн дэлхий ертөнцийн техник технологийн дэвшил, шинжлэх ухааны танин мэдэхүйн мэдлэг олгох дээрх сувгууд, хүүхэд багачуудын шимтэн үздэг “Cartoon network”, “Boomerang” зэрэг олон сонирхолтой бүх насныханд зориулагдсан контентуудыг албан ёсны эрхтэйгээр дамжуулж эхэлсэн.

-Лояалти багцад нэмэгдсэн сувгуудыг ярилаа. Ер нь танай үндсэн багц үйлчилгээнд шинэчлэл хийгдсэн үү?

-Мэдээж  Loyalty багцийн төрөлжилтийг нэмэгдүүлэхээс гадна үндсэн багцийн хэрэглэгчдийнхээ үзэхийг хүссэн дотоод, гадаадын сувгуудыг шинээр нэвтрүүлсэн байгаа. Онцлог нь үндсэн багцдаа монгол контентуудыг түлхүү нэмж өгсөн. Учир нь бид Монгол бүтээл бүтээгчид болон, үндэсний сувгуудыг дэмжих тал дээр илүүтэйгээр анхаарч ажиллаж ирсэн бөгөөд энэ удаад дотоодын ТВ6, ТВ9 cinema зэрэг сувгийн телевизүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн.

-Багц нэмэгдсэнээр үнэ тарифын хувьд өөрчлөлт орох уу?

-Сувгуудын тоо нэмэгдээд ирэхээр хэрэглэгчдийн зүгээс үнэ тариф нэмэгдэнэ гэсэн ойлголт байх шиг байна. Манай компанийн хувьд нэн тэргүүнд тавьдаг зүйл бол үйлчилгээний чанарын асуудал. Иймд чанартай үйлчилгээг нэвтрүүлэх, тогтворжуулах асуудлыг эхлээд ярихаас биш үнийн асуудлыг нэн тэргүүнд ярих нь утгагүй.

-Техникийн шинэчлэлтэй холбоотойгоор хэрэглэгчдэд бага зэргийн бухимдал үүсч байгаа нь Фэйсбүүкт харагдаж байсан. Хэрэглэгчиддээ шинэчлэл хийх талаар урьдчилж мэдэгдсэн үү?

-Бид энэхүү программын шинэчлэлийг хэрэглэгч өөрийн төхөөрөмжин дээрээ хэрхэн хийх талаарх зурган техт болон дүрстэй видео зааварчилгаа, зөвлөмжүүдийг бэлтгэж 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн өөрийн пэйж хуудас, фэйсбүүк, твиттер болон инстеграмм, мөн хэрэглэгчдэд шууд хүрдэг захиа хэлбэртэй мессежээр хүргэсэн. Энэ талаар мэдээлэл аваагүй зарим хэрэглэгчидэд утсаар зөвлөгөө өгөх, дуудлагын үйлчилгээ  хүргэх, онлайн зөвлөмж өгөх үйл ажиллагааг зохион байгуулан  ажиллаж байна.

-Ер нь танай компанийн гол баримталдаг зарчим юу вэ?

Бид дэлхийн шинэлэг технологийг хүн бүрт хүргэхийг зорьдог. Түүнчлэн мэдээлэл харилцаа холбооны салбарт манлайлсан, хүн бүрт хүрч үйлчилсэн үндэсний тэргүүлэгч байгууллага байхыг хэтийн зорилго болгон ажилладаг. Энэ дашрамд бидний ажлыг дэмжиж, бидэнтэй хамт урагшилж, амьдралын алхам бүрийг хамт туулж буй эрхэм хэрэглэгчдэдээ баярлалаа гэдгээ илэрхийлж байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа. 

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …