“Penguin Random House” компани Ерөнхийлөгчийн тухай номыг хэвлэнэ гэдгээ зарлалаа

Дэлхийн томоохон корпорациудын нэг, ном үйлдвэрлэлийн “Penguin Random House” компанийн Сингапур дахь төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай номыг гаргах эрхийг худалдаж авсан гэж зарлалаа.

Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн Монголын Улсын Ерөнхийлөгчийн тухай бүтээлийг, мөн зохиолчийн “Санкара” эссэ романыг энэ ондоо багтаан англи, хятад хэлээр тус бүр 20 мянган хувь хэвлэх юм байна.

Мөн “Penguin Random House” компанийн Зүүн өмнөд Ази хариуцсан захирал Гаурав Шринагеш “…Монгол Улсын Ерөнхийлөгч энгийн бус амьдралыг туулсан бөгөөд түүний амьдралын түүх Зүүн өмнөд Азийн гайхамшигт амьдралтай хүмүүсийн түүхийн санд үнэтэй байр суурь эзлэх болно” хэмээн өгүүлжээ.

“Penguin Random House” 1800-гаад онд Британид байгуулагдсан бөгөөд 2018 оны байдлаар 11 мянга орчим ажилтантай, 250 салбар нэгжээрээ дамжуулан жил бүр 15 мянган нэр төрлийн 800 сая орчим ном хэвлэн борлуулж байна.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …