3×3 ДАШТ: Монголын сагсчид тэмцээнээ дуусгалаа

Голландын Амстердам хотод 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын баг өрсөлдөж байгаагаас өчигдөр шилдэг найман баг тодорсон.Монголын эрэгтэй баг “D” хэсэгт гуравдугаар байрт бичигдсэнээр цааш өрсөлдөх эрхийг авч чадсангүй. Энэ хэсгээс Украйн, Пуэрто Рикогийн багууд шалгарлаа.

Манай сагсчид ОХУ, Эстонийг хожоод байсан юм. Өчигдөр Пуэрто Рикод 21:18, Украйнд 18:17-аар хожигдож хэсэгтээ гуравт бичигдлээ. Манай залуус Украйныг хожсон тохиолдолд цааш өрсөлдөх боломжтой болох байсан.

“D” хэсэг

  • Украйн – 3 хожил, 1 хожигдол
  • Пуэрто Рико – 3 хожил, 1 хожигдол
  • Монгол – 2 хожил, 2 хожигдол /ОХУ, Эстонийг хожив/
  • Эстони – 1 хожил, 3 хожигдол
  • ОХУ – 1 хожил, 3 хожигдол

Анх удаа ДАШТ-д оролцсон Монголын эмэгтэй баг “А” хэсэгт Испани, Румын, Чех, Ираны багуудтай багтаж, хожил авч чадсангүй. Манай эмэгтэйчүүд хамгийн эхний тоглолтоо Ирантай хийж, тоглолтын төгсгөлд 19:18-аар ялагдсан.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …