МУГЖ С.Өлзийхүү хүүтэйгээ рекламанд тогложээ

Монголын хошин урлагт тасралтгүй 20 гаруй жил оршин тогтнож байгаа “Өнгөт инээд” продакшн дөрвөн жилийн өмнөөс нэрээ солин “Шилдэг өнгө” болгож залуучуудаар хүрээгээ тэлэн ажиллаж буй. “Шилдэг өнгө” продакшны продюсер, найруулагч Ц.Хүсэлбаатар сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд шаргуу орж, “Ядуугийн зовлон-2”, “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл” кинонууд нь нийгэмд өрнөж байгаа үйл явдлыг тусгаж чадсан гэдгээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Уран бүтээлийн олз арвин яваа найруулагчийн эхнэр Гавьяат С.Өлзийхүү гэдгийг мэдэхгүй хүн ховор.

Урлагийн сайхан хос маань нэг охин, нэг хүүтэй бөгөөд ээж ааваасаа зөрөн байж жүжигчний мэргэжил сонгосон гэгддэг Х.Баярмааг хэд хэдэн кинонд дүр бүтээснээр нь мэдэх биз ээ. Х.Баярмаа нь Монголоо төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд хүртэл ороод амжсан адтай бүсгүй. Харин хүүгийн тухайд Х.Сумъяадорж гэдэг бөгөөд “Монгол модель” ангентлагт харьяалагдан загвар өмсөгч хийгээд зогсохгүй, тулааны урлагаар хичээллэдэг авьяаслаг хүү байдаг. Х.Сумъяагийн хувьд тэс өөр мэргэжил буюу эмчээр суралцдаг ээжийгээ дагаж рекламанд тогложээ.


 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …