Ж.Энхтайван:Оргосон этгээд бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангиас өчигдөр /2019.06.19/ оройн 19.00 цагийн үед сэжигтэн оргосон талаар өмнө нь бид мэдээлсэн.

Энэ талаар 461-р ангийн дарга хурандаа Ж.Энхтайванаас тодруулах” Хорих ангиас оргосон С.Төмөр гэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Хоригдол бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан нь үнэн”гэж мэдэгдлээ.

Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Иргэн says

    Хамгаалалт хэвийн бхад оргочихлоо гжж хуцах юм жнэ согтуу бн у

Comments are closed.