Орон нутагт хар тамхины хэрэг 12 бүртгэгджээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал болоод цагдаагийн байгууллагаас 2019 оны эхний зургаан сард энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү нар өнөөдөр /2019.06.20/ мэдээлэл хийлээ.

Хар тамхины гэмт хэрэгт холбогдсон гадаадын долоон иргэн байна. Үүнээс Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын дөрвөн иргэн, БНСУ-ын нэг, Франц улсын иргэн нэг, Энэтхэг улсын иргэн нэг байна. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг дан ганц Улаанбаатар хотод бус орон нутагт ч гарч, үйлдэгдэх болсон. Өнөөдрийн байдлаар 12 гэмт хэрэг орон нутагт бүртгэгдсэн. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар нь хар тамхины хууль бус эргэлтэд хяналт тавих, түүнтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох үүрэгтэй.

Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сүлжээ эмийн сангуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалт болон ҮАБЗ-ийн 2018 оны хоёрдугаар сарын 05-ны 06/05 дугаартай зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр НМХГ, Нийслэлийн прокурорын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад зургадугаар сарын 10-ны өдрөөс тав хоногийн хугацаанд зохион байгуулжээ.

Шалгалтад 62 байгууллага хамрагдсан байна. Шалгалтын явцад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын чиглэлээр орлого зарлагын бүртгэл байдаггүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийг хүчингүй,  худалдаалсан, сэтгэцэд нөлөөт эмийг дутаасан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж завшсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 нийт 93 үйлдэл илэрснийг материалжуулан эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох зөрчлийг харьяалах байгууллагуудад шалгаж эхэлжээ.

Санал болгох мэдээ

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын …