Б.Баатархүү: Буудуулсан байлдагчийн биеийн байдал сайжирсан

2019 оны тавдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангийн байлдагч А буудуулсан гэх мэдээлэл тус аймгийн цагдаагийн газарт иржээ.

Уг хэргийн талаар  ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “2019 оны тавдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн зэвсэгт хүчний 167 дугаар ангийн байлдагч А нь буудуулсан гэсэн мэдээлэл тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд ирсэн. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай очиж хэргийн газар үзлэг хийсэн. Тухайн үед байлдагч А-г Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн. Одоогоор тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад биеийн байдал нь сайжирсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.

Байлдагч А нь гаднын нөлөөтэй буудуулсан уу эсвэл амиа хорлохыг завдсан уу гэдгийг тогтоохоор нарийн криминиластик шинжилгээ хийгдэнэ. Үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэглэсэн буу, сум зэрэгт шинжилгээ хийхээр сумны хонгио, хошууг эд мөрийн баримтаар хураан авсан. Тиймээс нарийн шинжилгээ хийгдсэний дараа энэ гэмт хэрэг юунаас болж үйлдэгдэв гэдэг нь эцэслэн тогтоогдоно” гэв.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.