Ой тогтоолтын аварга Б.Янжаагийн тоглосон баримтат кино нээлтээ хийлээ 

“Авьяаслаг Шведүүд” шоуны алтан баззерийн эзэн, ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга Б.Янжаагийн тухай баримтат кино нээлтээ хийжээ. Тэрбээр энэ сарын 13-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Долоо хоногийн дараа миний тоглосон ой тогтоолтын тухай баримтат киног хүн бүр онлайнаар үзэх боломжтой болно” хэмээн нийтэлсэн билээ.Түүний тоглосон “Memory Games” баримтат кино “Netflix”- ээр гарч эхэлсэн байна. Уг кинонд Б.Янжиндулам болон Монголын оюун ухааны академийн тухай өгүүлдэг аж.

Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, амжилттай яваа Б.Янжаа дөрвөн настайдаа гэр бүлийн хамт Швед улсад очиж, ахлах сургуулийн төгсөх ангиа Кени улсын нийслэл Найроби хотод дүүргэжээ.


 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …