Шатахууны үнэ буурчээ

Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сараас тэглэсэн. Тиймээс манай улс дэлхийн зах зээлийн үнийг дагахаас аргагүй болсон бөгөөд Засгийн газар үнэ зохицуулах боломжгүй гэсэн үг. Иймд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурвал дотоод зах зээл дэх үнэ буурах бөгөөд үнэ нэмэгдвэл дагаад өсөх нөхцөл бүрдсэн ч 100 төгрөгөөр нэмж 560 төгрөгөөр буулгаж болохгүй гэх байр, суурийг Үнийн зөвлөлөөс тавиад байгаа билээ. Энэ сарын 5-ны өдөр Шатахууны үнийн зөвлөл хуралдаж АИ 92 бензиний үнийг буулгах шийдвэрийг гаргаж, нефть импортлогч компаниудад үүрэг өгсөн юм.

Тодруулбал, Дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаатай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас манай улсад борлуулагдаж буй шатахууны үнэ буурах ёстой гэж Үнийн зөвлөлөөс үзсэн юм. Энэ дагуу нефть импортлогч компаниуд шатахууны үнээ 50 төгрөгөөр буулгажээ. Хамгийн сүүлд буюу тавдугаар сард “Содмонгол”, “Петровис” зэрэг нефть импорлогч томоохон аж ахуй нэгжүүд шатахууны үнээ литр тутамд 80-100 төгрөгөөр нэмж бусад нь дагасан. Тухайлбал “Сод монгол” ХХК АИ 92 автобензины үнэ 1940 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энэ нь тус компаниудын 2019 онд үнээ нэмсэн анхны тохиолдол биш. 2019 онд 50-100 төгрөгөөр хэд, хэдэн удаа шатахууны үнэ нэмэгдсэн. Харин хоёр удаа 50 төгрөгөөр буулгав.

Одооогоор АИ-92 бензин 50 төгрөгөөр буурч 1890 төгрөг болсон байна. Шат шатандаа арга хэмжээ авч ажиллаж дахин үнийг буулгана гэдгийг албаны хүмүүс мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл УУХҮЯ, АМГТГ, ШӨХТГ зэрэг газрууд шатахуун импортлогч компаниудад шахалт үзүүлж, хяналт тавьж ажиллан цаашид шатахууныг үнийг дахин буулгахаар ажиллаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …