Л.Оюун-Эрдэнэ: Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн концессыг цуцалсан

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тэг хувийн эдийн засаг сэргэх шатандаа орж, ажиллахгүй байсан кран ажиллаж, хүнгүй байсан ресторанууд үйлчлүүлэгчээр дүүрэх хүртэл Засгийн газарт олон саад бэрхшээл байсан. Бид юмыг амархан мартдаг. Дахин ийм үе ирэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс Засгийн газар ил тод ажиллах болно.

2015 оны Ил тодын хууль, банкны салбар бизнес рүү хутгалдан орсонтой холбоотойгоор Монгол Улс саарал жагсаалтад орох эрсдэлтэй байсан. Одоо ч ийм эрсдэл бий. Тиймээс Эрдэнэтийн 49 хувийн асуудал, Стандарт банкны асуудлыг гаргаж байгаа нь үүнтэй холбоотой. Бид ОУВС-д ил тод гэдгээ харуулах ёстой. Монгол Улс нийт 29 тэрбум ам.долларын өрөнд орсон байсан. Үүнийг бага багаар төлж байгаа.

Өнөөдрийн Засгийн газрын гол асуудал концессын гэрээтэй холбоотой. Концессын 20 орчим гэрээ байсан. Зайлшгүй стратегийн ач холбогдолтой гэрээнүүдийг авч үлдээд бусдыг нь цуцлах шийдвэр гаргасан. Жишээ нь, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн концессыг цуцалсан. Дорноговь аймгийн Сайншандын 130 км авто зам болон сургууль, цэцэрлэгийн барилгын концессын багц байгаа. Үүнийг мөн цуцалсан.

Харин стратегийн ач холбогдолтой төслүүдийг үргэлжлүүлнэ. Жишээ нь, Сэлэнгийн газар тариалангийн чиглэлиийн 120.85 км замыг үргэлжлүүлнэ. Барих, ашиглах концессын гэрээг дахин хийхгүй” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө

Стратегийн концесст ямар төслийг багтааж байна вэ?

-Концесстой холбоотой компаниудад өндөр шаардлага тавих эрхзүйн орчин дутмаг байна. Ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барина.

-Ажил нь эхэлсэн концессууд ч цуцлагдах уу?

-Ажлаа эхэлсэн, явж байгаа зэрэг олон маргаан байгаа. Үндэсний хөгжлийн газар судалгаа хийнэ.


Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …