3х3 ДАШТ: Монголын сагсчид  Эстонийн багийг хожлоо

3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ өчигдөр Голландын Амстердам хотод эхэллээ. Энэхүү тэмцээн энэ сарын 23-ыг хүртэл үргэлжлэх бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг өрсөлдөж байна.

Эрчүүдийн хувьд гараагаа тун амжилттай эхлүүллээ. Тэд эхний  тоглолтдоо ОХУ-ын шигшээ багийг 14:12, дараагийн тоглолтод  Эстонийн багийг 20:17 харьцаагаар буулгаж авлаа.

Харин эмэгтэй баг эхний тоглолтоо Ираны багтай хийж, 18:19 харьцаагаар тун харамсалтай ялагдсан бол дараа нь Румыний шигшээд 4:22 харьцаатай ялагдлаа.

1. Монгол – Орос (эр) – Хожсон (14:12)

2. Монгол – Иран (эм) – Хожигдсон (18:19)

3. Монгол – Румын (эм) Хожигдсон (04:22)

4. Монгол – Эстони (эр) Хожсон (20:17)

Тоглолтын хуваарь

6-р сарын 20

16:20 Монгол (эр) – Пуэрто Рико

19:50 Монгол (эр) – Украин

17:15 Монгол (эм) – Чех

18:55 Монгол (эм) – Испани


Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …