Л.Оюун-Эрдэнэ:Диплломатуудтай холбоотой асуудал Ц.Элбэгдоржоос эхлэлтэй

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс зариг.мн цаг үеийн асуудлуудаар тодруулга авчээ. Тэрээр АН-ынхны яамдуудын гадна хийж буй төлөвлөсөн жагсаалуудын талаар ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна.

Сайд нарт хариуцлага тооцох  уу? Сүүлийн үед яам болгоны л гадна шахуу жагсаалтай өдрүүд үргэлжилж хариуцлага нэхээд байна?

Хариуцлагын хувьд бол яригдах ёстой. Гэхдээ тэр жагсаалууд ямар зорилгоор хэний даалгавраар хийгдэж байгааг олон нийт мэдэж байгаа ил  болсон асуудал. АН-ын аппарат тэр чигээрээ яамдуудын гадна жагсаж байгаа. Хамгийн гол нь шаардаж байгаа асуудлууд нь өөрөө АН-аасаа угшилтай төдийгүй маш олон яригдах асуудлууд байгаа юм билээ.  Жишээ  нь тэр Гадаад яамтай, дипломатуудтай холбоотой асуудалд анх тэр хүн хэзээ томилогдсон бэ гээд хөөхөөр АН-ынхны, Ц.Элбэгдоржийн өөрсдийнх нь хамааралтай хүмүүс гарч ирж байгаа. 1,2 сая еврогийн авлигалын асуудлыг хөөгөөд үзэхээр АН-н гишүүн, дэд сайд асан О.Эрдэнэбулганы л асуудал. Ер нь бол өөрсдийнх нь хийсэн энэ замбараагүй авлигалыг л цэгцлэх гэж явж байна шүү дээ. Энэ бүгд нь бутарч дэлбэрч гарч ирж байгаад миний хувьд баяртай байгаа. Цаашдаа энэ их авлигалууд нь цэгцлэгдэх, эмх цэгцэндээ орох асуудал сөхөгдөж байна. Энэ дипломатуудын асуудал нь өөрөө Ц.Элбэгдорж гэж хүний л хийсэн ажил. Шүүхийг хүнд байдалд оруулсан асуудал нь Ц.Элбэгдорж МУИС-ийн хэдэн багш нарыг авлигал өгч аваачиж, хамтдаа нүүрсний наймаа руу орж асуудлыг ийм дээр нь хүргэсэн. Одоо энэ авлигалын сүлжээ, гаж систем бий болгосноо юунд нялзаах гээд байгаа юм. Өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Гэхдээ энэ бол бурууг хаацайлж байгаа зүйл биш. Шат шатандаа хариуцлага тооцоод явах ёстой. АН-ынхны хувьд эдийн засгийг сэргээх, Эрдэнэтийн 49 хувийг шийдээч гэдэг лоозон барих эрхгүй. Тэгвэл Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ нар өөрсдөө шоронд орох ёстой шүү дээ. Шууд их хурлын гишүүнээсээ татгалзаад явах ёс зүйтэй байх хэрэгтэй. Миний бухимдаад байгаа зүйл ард түмнийг цагаан цаас гэж боддогоо болиоч. Цагаан дээр хараар бичигдсэн зүйлийг ямар ч нүүрний хувирал байхгүй зуун хувь нүүрээ эргүүлээд худлаа яриад байгаа энэ ах нарыг Монголын төрөөс цэвэрлэх юмсан гэж бодож байна.

Л.Оюун-Эрдэнэ: Дипломатуудтай холбоотой асуудал Ц.Элбэгдоржоос эхлэлтэйЗариг.мн шууд 2019.06.17 нд 10:53 минут

Posted by zarig.mn on Sunday, June 16, 2019

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. ЗОЧИН says

    ШОРОНД НЬ ТЭГЭЭД ХИЙГЭЭЧ ДЭЭ. ХИЙХГҮЙ БАЙГААД НЬ АРД ОЛОН БУХИМДААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

  2. Кккк says

    Элбэгдоржийг бушуухан чад хийлгээч

Comments are closed.