Фото: Алс зэлүүд нутгийн оршин суугчдын дүр төрх

Гэрэл зурагчин Александр Кимушин гурван жилийн өмнөөс “Дэлхийн хүмүүсийн дүр төрх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 40,000 км газар аялж, Японы тэнгисийн эрэг, Байгал нуурын хөвөө, Монголын хязгааргүй тал нутаг, дэлхийн хамгийн хүйтэн цэг болох Якутаар дайрч, тэндэхийн оршин суугчдын дүр төрхийг камертаа буулгаж авсан байна.

Тэрбээр “… би есөн жилийн өмнөөс эхэлж үүргэвчээ үүрээд дэлхийн өнцөг булан бүрийг тойрох аялалд явсан. Тэр цагаас хойш 84 орноор аялжээ. Дөрвөн жилийн өмнө “Дэлхийн хүмүүсийн дүр төрх” гэсэн гэрэл зургийн төслийг санаачилж, жирийн иргэдийн хөрөг зургийг авдаг болсон. Ялангуяа алслагдсан бүс нутгийн өвөрмөц соёл иргэншилтэй хүмүүсийн аж байдлыг буулгах гайхалтай шүү” хэмээн ярьжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.