“Яг түүн шиг” шоуны долоо дахь дугаарын Г.Сүндэрмаа тодорлоо

“Яг түүн шиг” шоуны долоо дахь  дугаар өчигдөр /2019.06.16/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн дугаарын ялагчаар дуучин Г.Сүндэрмаа  тодорч, дөрвөн сая төгрөгийн эзэн боллоо.

Тэрбээр “Cats Musical – Memory”-ийн дүрд  тун чадварлаг хувирч, шүүгчид болон оролцогчдын өгсөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг авч ялагч болсон юм.

 

Анхны ялалтаа байгуулсан Г. Сүндэрмаа цахим хуудаснаа”Гэр бүл, найз нөхөд, шүүгч нартаа, Боловсрол суваг телевизийн хамт олон, бүжигчид, нүүр хувиргагч, үсчид, хувцас жижиг хэрэгслийнхээ, үргэлж урам хайрлаж байдаг үзэгчдэдээ маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Долоо дахь дугаарын хувьд найман оролцогч дэлхийн алдартай кино урлагийн уран бүтээлээс баззердаж, театрчилсан үзүүлбэр бэлтгэснээрээ онцлог байлаа.

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. zochi says

    eeljlvvleh bodlogo

Comments are closed.