ОУВС-ын Үнэлгээний баг ажиллаж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын валютын сан /ОУВС/-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Татварын ерөнхий газар /ТЕГ/ нь ОУВС-ийн дэмжлэгтэй “Сегментэд тулгуурлан татвар төлөгчийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулах нь” төслийг 2017 оноос эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл хэрэгжих хугацаанд жил бүр ОУВС-ийн Төсвийн асуудал эрхлэх газрын Үнэлгээний баг ирж ажилладаг бөгөөд 2018-2019 оны төслийн хэрэгжилтэд үнэлгээ хийхээр ТЕГ-т 2019 оны зургадугаар сарын 10-наас 25-ны өдрүүдэд ажиллана.

Үнэлгээний багийн эхний уулзалтаар ТЕГ-ын дарга Б.Заяабал Татварын багц хуулийн шинэчлэл, Татварын удирдлагын нэгдсэн систем нэвтрүүлэлт, шинэчлэгдсэн Татварын багц хуулийг хэрэгжилтийг хангах журмын төсөл боловсруулах зэрэг ТЕГ-ын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудаа товч танилцууллаа.

Үнэлгээний багийн ахлагч Жонн Брондоло энэ удаагийн томилолтоор сегментийн бодлого хэрэгжүүлэх стратеги боловсруулахад зөвлөмж өгөх, шинээр батлагдсан Татварын багц хуулийг хэрэгжүүлэхэд журмуудын төсөлд дэмжлэг үзүүлэх, төслийн үлдсэн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл тодорхойлоход санал солилцох юм.

Үнэлгээний багийнхан сегментэд /бичил, жижиг, дунд, том татвар төлөгч/ тулгуурлан татвар төлөгчийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулах ажил хэрхэн хэрэгжиж байгаагаатай танилцах зорилгоор Улсын төсөв орлого хяналтын газар, Нийслэлийн татварын газар, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс болон Дархан –Уул аймагт зохион байгуулагдах төвийн бүсийн “Татварын шинэчлэл -2019” сургалт, зөвлөгөөнд оролцоно.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.