Сүхбаатарын талбайд хүндэтгэлийн тоглолт болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Азийн ардын урлагийн их наадам өчигдөр Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн билээ. Энэ сарын 16-ныг дуустал явагдах тус наадмын шалгаруулалт энэ өдрүүдэд нийслэлийн соёлын төв өргөө, хүүхэлдэйн театр, хүүхдийн ордон, Улаанбаатар чуулгад үргэлжилж байна. Их наадмын хүрээнд олон талт арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд зургадугаар сарын 14-нд буюу өнөөдөр 19.00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Соёл Урлаг-Үндэсний Дархлаа” хүндэтгэлийн тоглолт болно.

Тоглолтонд Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Нийслэлийн Улаанбаатар чуулга, СУИС-ын багш нар, дуучид оролцоно.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …