Жүжигчин Г. Амгаланбаатар Ю. Цэдэнбал агсны идэр насны дүрийг бүтээнэ

УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильмтэй хамтран Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээхээр болсон билээ.

“Түүх мартахгүй” киноны онцлог нь Ю.Цэдэнбалыг ХХ зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг онцолж харуулах аж. Киноны 40 гаруй уран бүтээлчид ОХУ-д очиж зураг авалт хийнэ. Ю.Цэдэнбал даргын дүрийг гурван уран бүтээлч бүтээх юм.

 

Тэгвэл кинонд бүтээх дүрийг сонгох сонгон шалгаруулалт явагдаж их удирдагч Ю.Цэдэнбалын бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг УДЭТ-ийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар амилуулахаар болжээ.

Харин их удирдагч Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглохоор сонгогдсон байна. Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээхээр болжээ. Үүнээс гадна ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээнэ.

Киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг  киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллаж байгаа бол киноны түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор,түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн нар ажиллаж байгаа аж. Киноны зураг авалтын үндсэн ажил энэ сараас эхлэх бөгөөд энэ ондоо багтаан үзэгчдэд хүргэнэ хэмээн төлөвлөж байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээлэл
6 Comments
  1. . says

    Маршалын бага ,идэр насанд нь тэс өөр царайтай хүмүүс тоглох нь ээ.яаж сонгохоороо энэ вэ.бага насных бас арай ойролцоо болж болох л юм. Гэтэл амгаланбаатар шаал өөр байна ш дээ

    1. zochin says

      amgalanbaatar harin ch adilhan bna sh dee.joohon turanhai l bna

  2. zochin says

    Amgalanbaatar harin chacha adilhan ym bna shdee.saihan kino boloh bhaa

  3. Anonymous says

    .Хүний түүх намтар бичиж байгаа биш.Киног ингэж хийж болохгүй байх.Баримтат кино бол иймэрхүү байж болох. Тэр Төмөрбаатар гэдэг чинь ,Би муухай хүний дүрд тоглож төрийн шагнал авсандаа харамсаж байна хураалгана гээд байсан санагдах юм…Одоо болохоор сайхан хүн байж гэж баыгаа юмуу.

  4. Anonymous says

    Залуу цэдэнбал биш залуу ким ир сэн шиг л харгадаад бна

  5. Зочин says

    Дарга нарын дүрийг бүтээж шагнал хүртдэг коммунист донтой хүмүүс

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.