С. Жавхлан: Худлаа сэтгэлээр алх цохиж ард түмнийг хохироодгоо болиоч

УИХ-ын гишүүн С.Жавхлан Монгол улсын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж оффшор бүсэд данстай, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, архи тамхины үйлдвэрлэл эрхэлдэг, өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байсан болон яллагдагчаар татагдаж байсан хүнийг улс төрийн бүхий л шатны сонгуульд оролцуулахгүй байхыг зохицуулсан хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж өргөн барьсан юм. Тэгвэл энэ сарын 12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны  үеэр өөрийнх  нь санаачилсан хууль нь яагаад хэлэлцэгдэх байгааг УИХ-ын даргаас ийнхүү асуув.

 Тэрбээр “Монгол Улсын их хурлын тухай хууль, Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилж өргөн бариад хаврын чуулганаас хойш явлаа. Хоёр сар гаруй болж байна. Хуулийн хугацаа болсон байтал тов өгөхгүйгээр, хэлэлцэхгүй байна. Энэ яагаад ингэж байгаа юм бэ. Хуулийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон, Монголын төрөөс хулгай хийж, мөнгө төгрөг гувчуулсан, өөрийнхөө байгууллага, амин хувиа хичээсэн, оффшор данс нээсэн, төрийн байгууллагуудыг хувьдаа завшсан хүмүүсийг сонгуульд оруулахгүй гэсэн заалт бүхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан.

Гадаадын захиалгатай байгууллагууд, тодорхой нэгэн бүлэглэлийн наймаа, ашиг хонжоог нь хамгаалсан заалт бүхий хууль болохоор өдрийн дотор, хоёр хоногийн дотор, хоёр цагийн дотор энд хэлэлцэгдээд зуун хувь батлагдаад явдаг.

 

Таныг УИХ-ын дарга болоход зальжин битгий байгаарай, хүн битгий ялгаж харьцаарай гэж ерөөгөөд гарсан. Гэтэл та өнөөдөр наад модон алхаа юунд ашиглаад байгаа юм бэ. Нэг л их модон алх барьсан. Миний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхгүй бол би өнөөдрөөс эхлээд тэмцэл зарлана.  Энэ бол бүлэглэлийн захиалга биш. Энэ бол Монголын түмэн олны захиалга.  Үндсэн хуулийн цэц, УИХ-ын дарга гээд хэдэн модон алх барьсан хүмүүс байна. Та бүхэн худлаа юм хийдэг, муу буурангуй, зальжин ажилладаг, худлаа сэтгэлээр алх цохиж Монголчуудыг хохироодгоо болиоч. Та нар наад алхаараа өөрсдийнхөө толгой руу цохь Хоёрдугаарт, Төрийн ордонг нүүлгэ. Эсвэл арц хүжээр ут. Бузартсан байна. Хүн алтан амиа алдаж байна. Та нар бодоод үз. Лам, бөө, хувилгаанаар өөрсдийгөө л үзүүлээд яваад байдаг. Монгол төрийг засуул л даа. Сайд нарынхаа байж байгааг хар. Энэ Төрийн ордон чинь бузартчихжээ. Та нар өөрсдийнхөө сөгдөж мөргөөд байдаг тэр их багш нараа авчирч, Төрийн ордонд ном уншуулж, арц, хүж уугиул, хомоол ч болсон авчирч асаа” хэмээн хатуухан үг чулуудав.

 

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …